Нийгэм

“Нэткапитал” санхүүгийн групп 10,000 хүүхдэд иж бүрэн хичээлийн хэрэгсэлтэй цүнх бэлэглэнэ

Нэткапитал” санхүүгийн групп “10,000 инээмсэглэл” төслийг хэрэгжүүлж, анх удаа 10,000 хүүхдэд иж бүрэн хичээлийн хэрэгсэлтэй цүнх бэлэглэхээр болжээ. Төслийн талаар “Нэткапитал санхүүгийн группийн Гүйцэтгэх захирал Н.Ундрахаас тодрууллаа.

– Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе.

-Сайн байна уу? Танд ч гэсэн өдрийн мэнд хүргэе.

-Та бүхэн энэхүү төслийг ямар зорилго, санаачилгаар хэрэгжүүлж байгаа вэ?

-Бид 2008 онд “Нэткапитал” хэмээх айлын гал голомтыг бадрааж байсан бол өнөөдөр Санхүүгийн чанартай түншлэлийг түүчээлж, харилцагчдынхаа амьдралын мөчлөг бүрт эерэг өөрчлөлтийг бий болгохыг зорьж, Улаанбаатар хотод 5 салбар, орон нутагт 3 салбартай, 100 орчим ажилтантай, 47 мянган харилцагчтай өнөр олуулаа болж, санхүүгийн группын хэмжээнд үйл ажиллагаа маань өргөжин тэлсэн байна. Тиймээс энэхүү 10 жилийн ойн хүрээндээ нийгмийн сайн сайхны төлөө өөрсдийн чадах чинээгээр хувь нэмрээ оруулж, бусдад эерэг зөв үлгэр дууриалал болох үүднээс олон арга хэмжээг зохион байгуулахаар хичээж байгаа.

24064f_39557534_860412981013437_1768655502289403904_n_x974 “Нэткапитал” санхүүгийн групп 10,000 хүүхдэд иж бүрэн хичээлийн хэрэгсэлтэй цүнх бэлэглэнэ

Бид энэ жил Эх үрсийн баярыг тохиолдуулан Улаанбаатар хотын захын гэр хорооллын өрх айлуудын бяцхан хүүхдүүдэд 1,000 бэлэг тараасан. Энэ маань ч бидэнд эрч хүч бэлэглэж дараа дахин сайн үйлсийн арга хэмжээ зохион байгуулах сэдлийг бий болгож чадсан.Тиймээс хичээлийн шинэ жилтэй холбогдуулан иж бүрэн хэрэгсэлтэй 10,000 цүнхийг сурагч дүү нартаа бэлэглэхээр ажиллаж байна.

-Маш сайхан сонсогдож байна. Яагаад заавал цүнхийг онцолж тараах болсон бэ?

-Баярлалаа./инээв/ Бидний ирээдүй бол хүүхэд багачууд шүү дээ. Тэд маань хичээл сурлагадаа амжилт гаргаж, чадварлаг боловсон хүчин болж байвал улс эх орон маань хөгжинө. Тийм ч учраас хүүхдийн боловсролд анхаарал хандуулсан.

Манай улсад ЕБС-ийн хүүхдийн хичээлийн хувцасыг стандарт тогтоож өгсөн боловч цүнхэнд ямар нэгэн стандарт байдаггүй. Гадаадын улсуудад цүнх хамгийн чухал байдаг гэрэл ойлгогч, нуруунд нөлөөлөх байдал гэх мэт бүх юм нь нарийн стандарттай байдаг. Үүнийг анзаарч эхний ээлжинд өөрсдийн боломж бололцоогоор 10,000 цүнхийг тараана.

Мөн жишээ болгож хэлэхэд барилгачин хүн байшин барихад хамгийн чухал зүйл бол багаж хэрэгсэл байдаг шүү дээ түүнтэй яг адил хүүхдүүд хичээлээ хийхэд хамгийн чухал зүйл бол хэрэглэгдэхүүн, аль болох олон төрлийн хичээлийн хэрэгсэл байна илүү чанартай, тэр хүүхдийн бүтээлч сэтгэлгээг тэлж, хичээлээ хийх сонирхол нь нэмэгдэнэ. Тэр талаас нь бодолцож хичээлийн хэрэгслүүдийг нь бас давхар өгөхөөр шийдсэн.

– Төслийн талаараа товч мэдээлэл өгсөнд баярлалаа. Та бүхний ажил үйлс бүтэмжтэй байхыг ерөөе.

– Баярлалаа. Танай хамт олонд ажлын амжилт хүсье.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close