Нэгдүгээр ангид элсэх зургаан настнуудын бүртгэл өчигдрөөс эхэлсэн. Энэ жил статистик мэдээгээр 34368 хүүхэд нэгдүгээр ангид элсэн суралцах тоон мэдээлэл гарчээ. Нийслэлийн боловсролын газраас нэгдүгээр ангид элсэн суралцах сурагчдын хамран сургах тойргийн тушаал гаргасан байна.
Мөн элсэлтийн тушаал зургадугаар сарын 29-ний өдөр гарсан. Энэхүү тушаал удирдамжийн дагуу сургуулиуд бүртгэлийнхээ бэлтгэл ажлаа хангаад явж байгаа аж. Хамгийн түрүүнд хамран сургах тойрогтойгоо холбогдож, тухайн тойрогт байгаа сурагчдын тоог урьдчилсан байдлаар авч анги танхимаа бэлтгэж байна. Түүнчлэн бүртгэл 10 хоног явагдах бөгөөд энэ хугацаанд амжуулж бүгдийг бүртгэх тухай Нийслэлийн боловсролын газраас мэдээлээд байгаа ажээ.