Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс 320 мянган төгрөг болгон нэмэгдүүлэх шийдвэр гаргасантай холбоотойгоор торгуулийн хэмжээ ч нэмэгдэх нь. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд дүрэм зөрчсөн жолооч нарыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болон түүнтэй тэнцэх хэмжээний хувьтай тэнцэх төгрөгөөр торгох торгуулийн хэмжээг тогтоож өгсөн байдаг. Тодруулбал, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ ихсэх тусам торгуулийн мөнгөн дүн нэмэгдэх юм.
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн этгээд тээврийн хэрэгсэл жолоодсон бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 640 мянган төгрөгөөр торгож, жолоодох эрхийг зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хасна. Түүнчлэн согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн этгээдэд тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тавин хувь буюу 16 мянган төгрөгөөр торгоно гэж заажээ.
7 comments
хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 750000 төг болж байж торгуулийн хэмжээг нэмэх хэрэгтэй тэгэхгүй бол торгуульсан хүний гэр бүлүүд өлсөж үхэх болж байна уу
Энэ торгуул нь арай ихдээд байгаан бишүү ! Торгууль нэмэгдхийн хирээр цагдаа нь гэдийчдэг биздээ.
Удахгүй хурд хэтрүүлвэл барьж хорьдог болох нь………..
Hudla tcalin nemsen nertei bvh ymni vne nemed zogsohgvi ahiad l tcalingas dawsan torguuli tolvvlj ard tvmen bidnig bvr shulj moljij bna
Sogtuu joloochid xuleelgex xariutslagiig ulam nem.
ИРГЭДИЙХЭЭ ЭСРЭГ ИХ САЙХАН ХУУЛИЙГ САНААЧЛАН БОЛОВСРУУЛСАНД ГҮНЭЭ ТАЛАРХАЖ МЭРГЭН ЖОЛООДОГЧ ТӨРӨӨ ДЭЭДЛЭЕ. ЭНЭ ТЭНД БАЙРЛУУЛСАН ЭЛДЭВ КАМЕРААРАА ТОРГОЖ НЭГ ХОРЛОНО. ЖААХААН ЗӨРЧЛИЙГ АЙМААР ӨНДӨРТ ГАРГАН ТОРГОЖ ХОРЛОНО. МОНГОЛЧУУДАА ЭНЭ ЗАСАГЛАЛ НЭГ Л БИШЭЭ.НЭРТЭЙГЭЭР НЬ ЗӨРЧИЛ ГАРГАСАН ЖОЛООЧОО ЦААЗААР АВААЧААЧ
галзуу шахам явдаг гарцан дээр хүн дайраад хээв нэг тоодоггүй хүн атал малаас дор сэтэгхүйтэй иймэрхүү мэдсээр байж мэдэн будилж дүрэм зөрчидөг чадсан чадаагүй баахан жолоочтой торгууль нэмж байж жаахан сээхээрэх байх бусдаар бүр үүр цайхгүй шүү Синапур шиг болуул таарна авто тээврийн хэрэгсэл татвар торгуулиа нэмэх хэрэгтэй