Дэлхийн кино үйлдвэрлэлийн оргил хэмээдэг Холливудад бэлгийн дарамт нь бараг жирийн үзэгдэл болсныг эмэгтэй жүжигчид ярьдаг. Кино үйлдвэрлэлийн “акулуудын” нэг продюссер Харви Вайнштейн өнгөрсөн оны аравдугаар сард жүжигчин бүсгүйчүүдэд бэлгийн дарамт учруулсан гэх хэргийн шуугиан дэгдсэнээс хойш энэ асуудлыг өргөн цар хүрээнд авч үзэх болсон. Бэлгийн дарамтанд өртсөн хохирогчдын ихэнх нь эмэгтэйчүүд байдаг бол Жимми Беннет гэх залуу 17 настай байхдаа Италийн жүжигчин Асиа Аргентог бэлгийн дарамт учруулсан гэж шүүхэд гомдол гаргажээ.
Өдгөө 42 настай жүжигчин бүсгүй Калифорни дахь зочид буудалд хүүг уруу татан авчирч, бэлгийн харилцаанд орсон гэнэ. Уг үйл явдал 2013 онд болсон аж. Жүжигчин эмэгтэйн нууц илчлэгдсэн учир Беннетэд 380,000 ам.доллар төлөхөөр болсон талаар “www.metro.co.uk” сайтад мэдээлжээ. Тэд 2004 онд “The Heart is Deceitful Above All Things” кинонд ээж, хүүгийн дүрд хамтран тоглосон юм. Уг бүтээлд Асиа хар тамхи хэрэглэдэг, биеэ үнэлэгчийн дүрийг бүтээсэн юм.
Асиа Аргенто нь холливуудын хөшигний цаадах хууль бус ажиллагааг илчлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн #MeToo хөдөлгөөнийг эхлүүлсэн байдаг.
3 comments
JUKENDUULEED TEGEED DEEREES NI MUNGU AVAAL,LOL
ха ха эрчүүл бид баярлаад сууж байх байсан юм. өөх өгсөн хүнтэй өглөө үдэшгүй заргалданаа гэж. Мөнгө салгах л арга байх да
huuli uilchildeg gazar er emgui mongo salgah yum saihan yumaa