Өнгөрсөн долоо хоногт нэгэн ээж есөн сартай хүүхдээ вакцинаас болж нас барсан гэж олон нийтийн сүлжээнд сэтгэгдэл үлдээсэн юм. Уг ээжийн үйлдэл олон эцэг эхчүүдэд вакцинаас болгоомжлох, айх сэдлийг төрүүлээд байсан бөгөөд эмгэг судлалын шинжилгээний хариу албан ёсоор гарсан байна.
Есөн сартай бяцхан охины нас барсан шалтгааныг вакцины дараах урвал хүндрэлээс болоогүй гэж үзсэн ба вирусын гаралтай тархины идээт үрэвслээр өнгөрсөн гэдэг дүгнэлт гарчээ. Мөн охиныг халдварт хордлогын хам шинжтэй олон эрхтний дутмагшилд орсон гэж үзсэн бөгөөд дархлааны дутмагшилтай байсан гэж тодорхойлж, суулгалттай, шингэн алдалттай байсан гэжээ. Уг эмгэг судлалын шинжилгээг ЭХЭМҮТ –ийн эмгэг судлалын төвд хийсэн байна. Эмгэг судлаач эмчээр О. Сарандэлгэр, Зөвлөх зэргийн эмгэг судлаач эмчээр Б.Уранчимэг нар ажиллажээ.
Эх сурвалж: “Тусгал” мэргэжлийн цахим сонин
1 comment
МЭДЭЭЖ ИЙМ Л ДҮГНЭЛТ ГАРГАНА. ВАКЦИНАА ШАХАХ ГЭЖ…