АНУ-ын Аризона муж улсын “Banner Desert” эрүүл мэндийн төвийн эрчимт эмчилгээний тасгийн 16 сувилагч бүгд жирэмсэн болжээ. Тэд нэгэн цаг үед бие давхар болсон нь олны анхаарлыг татаад байна. Эдгээр сувилагч есдүгээр сараас жирэмсний амралтаа авах гэнэ.
Эдгээр сувилагчдын нэг нь ярилцлага өгөхдөө, “хамт ажилладаг сувилагчаа жирэмсэн гэдгийг мэдээд би бас жирэмсэн гэдгээ хэлсэн. Ингэж бие биедээ ярьсаар олон сувилагч жирэмсэн болохыг мэдсэн” гэж хэлсэн байна.
Үүнтэй холбогдуулан эмнэлгийн зүгээс жирэмсэн сувилагч бүрт “Тайван бай… миний ээж “Banner Desert” эрүүл мэндийн төвийн сувилагч” гэсэн бичигтэй хүүхдийн хувцас бэлэглэсэн аж.