АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп эхнэр Меланиагаа өөрөөс нь салвал улсаасаа албадан гаргах арга замыг олох болно гэдгийг Цагаан ордонд ажиллаж байсан Омароса Мангольт Ньюман илчилжээ. Энэ талаар тэрбээр “Трамп Меланиагийг тойрон хүрээлж байгаа хүмүүс, түүний хийдэг бүх зүйлсийг судлаж байдаг. Тиймээс өөрөөс нь салах оролдлого хийх л юм бол өөрт байгаа баримтуудыг илчилж, ямар нэгэн байдлаар түүний оршин суух эрхийг хүчингүй болгох боломжтой” гэж Омароса Мангольт Ньюман ” Unhinged: An Insider’s Account of the Trump White House” номондоо бичжээ.
Омароса Мангольт Ньюман хатагтай Ерөнхийлөгчийн яриаг бичиж авсан, түүний тухай ний нуугүй бичсэн ном гаргаад буй нь олон нийтийг талцуулаад байна.
Тэргүүн хатагтай Меланьяа Трамп 2006 онд АНУ-ын иргэн болсон. Тэрээр EB-1 хөтөлбөр буюу “Эйнштейн виз” гэж нэрлэгддэг “ер бусын чадвартай” хүмүүст зориулагдсан хөтөлбөрөөр америкийн цагаачлалын виз авсан ажээ. Уг хөтөлбөрт ихэвчлэн академик түвшний судалгаа шинжилгээ хийж амжилтанд хүрсэн, судалгаагаа үргэлжлүүлэн хийж буй эрдэмтэн судлаачид, бизнес эрхлэгчид зэрэг хүмүүс багтдаг аж.
1 comment
засссс трамп угаасаа энэ хүүхнээ тоодоггүйшдэ юун өөрөөс нь салвал баривал kkk