Энэ жил хур бороо ихтэй зун болж, зарим газарт үер бууснаас болж найман хүн амиа алдаж, 70 хүн эрүүл мэндээрээ хохирчээ. Айраг суманд хоёр хүн машинтайгаа үерт урссан бол Булганы Хутаг-Өндөр суманд дөрвөн настай хүү үерийн усанд осолдсон юм. ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаярын хэлснээр он гарснаас хойш 67 хүн усанд осолдож амь насаа алдсан байна. Ихэвчлэн анхаарал болгоомжгүй байдлаас болж усанд осолдох тохиолдол гарсаар байгааг анхаарууллаа.