Үсээ гэрийн нөхцөлд гарын доорх материал ашиглан эрүүлжүүлж, толигор зөөлөн болгох хамгийн шилдэг аргуудыг хүргэж байна.
Дараах материалууд хэрэг болно. Орц:
– 1 өндөг;
– 4 х/х тараг, эсвэл шингэн тараг;
– 2 х/х майонез;
– 1 х/х ургамлын тос.
Бүгдийг нь холиод үсэндээ түрхээд 15 минут алчуураар бигнэж, дараа нь бүлээн усаар сайтар зайлахад л хангалттай. Туршаад үзээрэй.
———————————————–
Дээрх аргаас гадна дараах үсний арчилгаанууд ч танд хэрэг болж мэдэх юм.
-Зуун настын гель
Гэрийн нөхцөлд тослог үс арчлах арчилгааны нэг арга бол зуун настын гель юм. Зуун настын гелийг шампуньтайгаа хольж үсээ угааж болно.
-Өндөгний шар
Өндөгний шар нь үсний илүүдэл тосыг арилгахаас гадна үсийг бэхжүүлэх үйлчилгээ үзүүлнэ. Энэ бол эрт дээр үеэс шалгарсан уламжлалт арга юм.
-Алимны уксус
Алимны уксус тослог үсэнд маш тохиромжтой. Хамгийн гол нь та алимны уксусыг шингэлж хэрэглэх ёстой.
-Зөгийн бал
Зөгийн бал ч мөн адил тослог үсийг арчлахад тустай. Хоёр ц.х зөгийн бал дээр нэг өндөгний шар хийнэ. Холиод 30 минут амрааж орхино. Үсэндээ түрхээд хэдэн минут иллэг хийнэ. Үсэндээ 20 минут байлгана. Үсээ шампуниар угаана. Энэ аргаар долоо хоногт хоёр удаа үсээ арчилна.
-Нимбэгийн шүүс
Үс арчилгааны шилдэг бодис бол нимбэгийн шүүс. Ялангуяа тослог үсэнд шалгарсан арга. 13. Эрүүл хоолны дэглэм Эрүүл хоолны дэглэм баримталснаар та үсний тослогоо багасгаж чадна.
–Шар айраг тослог үсний арчилгаанд тохиромжтой. Илүүдэл тосыг арилгаж үсийг зөөлрүүлдэг.