Индонез улсын Жакарта Палембан хотноо наймдугаар сарын 18-наас буюу маргаашнаас эхлэн есдүгээр сарын 02-ны өдрүүдэд Азийн XVII наадам болно. Ази тивийн 45 орон оролцох тус наадамд Монгол Улсын баг нь спортын 30 төрөлд 269 тамирчин, 128 дасгалжуулагч, албаны хүн, нийт 397 хүний бүрэлдэхүүнтэй оролцохоор бэлтгэл сургуулилтаа хийж байгаа юм.

Харин өчигдөр тамирчид маань наадамд өмсөх хувцсаа гардаж авчээ. Тэгвэл хувцасных нь талаар багагүй шүүмжлэл гарч эхлэв. Олон нийтийн сүлжээнд “Загвар муутай болхи харагдаж байна. Захын хүн оёчих энэ хувцсанд хэчнээн төгрөг зарцуулсан бол. Хувцас биш нэмнээ юм байна. Ичихгүй ийм хувцас оёж өгчихөөд амжилт нэхнэ дээ. Ийм хувцас өмсч орж байхаад монгол дээлээрээ гоёод орчихмоор байна” зэрэг сөрөг сэтгэгдэлүүд хөвөрсөөр байна.

By updown

11 thoughts on “Арайч дээ: Азийн наадамд оролцох тамирчдын хувцас асуудал дагуулж эхлэв үү?”
  1. Эрээний хог л байна.монгол хүний бие биеийн пропорц хятадуудаас шал өөр байдаг юмаа. Энийг захын оёдолчин л оёно

  2. тэмцээнд оролцож байгаа тамирчдын хувцасыг аль ч төрөлд байсан үндэсний хэв маягийг бага ч гэсэн оруулж Монгол гэж харагдуйц баймаар юм гэж бодогдох юм даа.дээрхи хувцас бол үнэндээ хэцүүхэн л юм бна даавЯдахнаа хэмжээ гэж байхгүй байна. Үхсэн элээ шиг л харагдаж байна.Хэлэх ч үг олдохгүй нь

  3. НАВСАЙГААД ААВ АХЫНХАА ХУВЦАСЫГ ЕМССЕН БАНДИ НАР ШИГ. БУХ ЮМ НЬ ТОМДООД ЯМАР МУУХАЙ ЮМ БЭЭ. ??? ЯМАР ТЭНЭГУУД ЗАГВАРЫГ НЬ ГАРГАЖ ЯАЖ ХЭМЖЭЭ АВЧ ОЕХООРОО ИЙМ ДОРОЙ ЮМ ХДЭГ БНАА. САЙХАН ЗАЛУУСЫГ ГУТААЧЛАА.

  4. Оркуудад таарсан хувцас л байна. Сүржигнэхээ байчих.Оркоо мэдэхгүй бас хувцас голж шилнэ айн. Тийм л сүрхий юм бол 76 голж шилээд сонгохгүй байж болох л байсан шд. НАМ гэсэн феодалын дарангуйлалдаа нетийн цаанаас шүлсээ үсчүүлсэн шигээ архиа гудраад, чанаргүй хоол хүнс хэрэглээд, шороо утаанд дарагдсан тав тухгүй орчиндоо амьдраад байж байх даа таарна.

  5. Илт олон түмэний нүдэн дээр ингэж байгаа юм уу ккккк хэлэхдээ:

    Төрийн албаны сэргэлэн банди нар хэр их мөнгө цохиж чадаа бол. Хийх ажлаа хийсэн шиг хийчихээд л өөрсөддөө юм илүүчлээсэй билээ. Мангар бацаанууд

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн