АНУ-ын эрдэмтдийн хийсэн судалгааны дүнд ээжүүд долоо хоногт багадаа 98 цаг ажилладаг гэсэн тоо гарчээ. Энэ нь нэг өдөрт ажлын цагийг 2.5 дахин нэмсэнтэй ижил хэмжээний хугацаанд зогсолтгүй хөдөлмөрлөдөг гэсэн үг юм. Энгийн ажилтан долоо хоногт 39 цаг ажилладаг бол ээж хүн түүнээс бараг гурав дахин их цаг ажилладаг байна.
Эрдэмтэд энэхүү судалгаагаа 5-12 насны хүүхэдтэй 2000 ээжийн дунд явуулж, дүгнэжээ. Судалгаанд хамрагдсан ээжүүдийн ажлын өдөр өглөө 6.23-аас эхэлж оройн 20.31 цагт дуусдаг байна. Ээжүүд “Надад өөртөө зориулах цаг нэг хоногийн 1 цаг 7 минут байдаг” гэж тэмдэглэсэн байв.
Ингэхдээ тэд өөрсдийн амралтын 1 цагийн ихэнхийг угаалгын өрөөнд ганцаараа өнгөрөөдөг гэж дурдсан байсан нь эрдэмтдийн сонирхлыг татжээ. Ээжүүдийн 40 хувь нь амьдрал нь хэзээ ч дуусдаггүй, 70 хувь нь хүүхдүүддээ эрүүл хоол хүнсний хэрэглээ бий болгох нь их дарамттай байдаг талаар ярьсан байна. “Эндээс харахад ээжүүдийн үүрэг хэзээ ч дуусахгүй үргэлжилдэг байх нь” гэж судалгааны багт ажилласан Кейси Луис онцолжээ.