Туркийн хөлбөмбөгийн “Гулспор” клуб залуучуудын багийн 18 тоглогчоо худалдаж нийт 15.000 турк лир буюу 2200 еврогийн ашиг болжээ. Гэвч тэрхүү мөнгөөрөө 10 толгой ямаа худалдаж авсан нь олон нийтийн гайхлыг төрүүлэв. Бүр Америкийн CNN телевиз энэ тухай мэдээ бэлтгэсэн байна.
Тус клубийн ерөнхийлөгч Кэнан Бьюклебеб ярилцлага өгөхдөө “Ямаатай болсноор ашиг нэмэгдэнэ. Тиймээс бид клубийнхээ ашиг сонирхлын үүднээс ийм наймааг хийсэн. Түүнчлэн эх орныхоо үйлдвэрлэлд хувь нэмрээ оруулж байгаа юм” хэмээн ярьжээ. “Гулспор” клуб 10 ямаагаа сааж, сүүг нь худалдахаар төлөвлөсөн байна. Тэдний тооцоогоор сүүний борлуулалтаасаа нэг удаад 5.000 лир буюу 728 еврогийн ашиг олох ажээ. Харин энэ мөнгөө багийнхаа өдөр тутмын хэрэгцээнд зориулах гэнэ. “Гулспор” клуб Туркийн доод лигт тоглодог.
Эх сурвалж: Өнөөдөр сонин