АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Модиг хүлээж авах бэлтгэл ажлын талаар хэлэлцэж байх үедээ Балба, Бутан улс байдгийг мэдэхгүй байсан гэж Politico сайт мэдээлжээ. Тус сайтад нийтэлснээр Энэтхэг, Хятадын завсар оршдог Балба, Бутан улсын асуудлыг хэлэлцэх үед ерөнхийлөгч энэ талаар анх удаа сонсч байсан гэнэ. Улмаар Трамп “Nepal” нэрийг “Nipple” (хөхний толгой), “Bhutan” нэрийг “Button” (товч) болгон гуйвуулан хэлж, үүндээ ихэд баясан инээж байсныг дурджээ. Энэ үйл явдал 2017 онд Ерөнхийлөгч дотоод хурлаараа хэд хэдэн асуудал хэлэлцэх үеэр болсон аж. Тэр бас Хайти, Эль Сальвадор болон Африкийн хэд хэдэн орнуудыг “бохир заваан орнууд” (shithole countries) гэж нэрлээд шүүмжлүүлж байжээ.