БНСУ-ын Ерөнхийлөгч асан Пак Гын Хег прокурорын газраас баривчлах шийдвэр гаргасан. Түүнийг Ерөнхийлөгчийн үүрэг хариуцлагыг үүрч явсан учраас хамгийн дээд зэрэглэлийн хорих өрөөнд оруулсан байна. Тэрбээр шүүх хурлын үеэр биеэ барьж чадсан ч хорих өрөөнд орохын өмнө уйлж хашхиран өрөөндөө орохоос татгалзжээ. Пак Гын Хэ 6.56 метр.кв өрөөнд ганцаараа хоригдож буй юм. Энэ өрөө нь суултуур, телевиз, эвхдэг гудас, угаалтуур, шүүгээ, ширээ, цахилгаан халаагууртай юм байна. Энд идсэн түүний хамгийн анхны хоол нь бяслагтай талх, кетчуп, салат, шөл, шар буурцгийн шоштой сүү байжээ.
1 comment
мундаг ёс зүйтэй хүүхэн юм. аргагүй удам сайтай генералын охин юм даа. манай хэдэн арчаагүй юмнууд шиг хоригдохоороо алиагаа алддаг гаруудын хажууд дайчин бүсгүй юм.