Энэ жил улсын хэмжээнд 672 цэцэрлэгт 114 мянган хүүхэд хамрагдах бөгөөд улсын цэцэрлэгүүдийн цахим бүртгэл энэ сарын 23-ны өдрийг дуустал үргэлжлэх юм. Цэцэрлэгт хамрагдах хүүхдүүд цагаан хорхой, шээсний шинжилгээ өгсөн байх шаардлагатай байдаг.
Өнгөрсөн жил 2-5 настай хүүхдийн шээс, цагаан хорхойн шинжилгээг дүүргийн эрүүл мэндийн төвүүдээр авч байсан юм. Энэ жилийн хувьд ч ялгаагүй дүүргийн эрүүл мэндийн төвүүдээр шинжилгээг авах юм байна. Ингэхдээ дүүргийн эрүүл мэндийн төвүүд шинжилгээг үнэгүй авах юм. Харин өрхийн эмнэлэгүүд уг шинжилгээг авдаггүй.
Эцэг эхчүүд улсын эмнэлэг дээр цаг хугацаа алдаж дугаарлахаас илүү хувийн хэвшлийн эмнэлэгт хандах болсон. Шинжилгээний хариугаа авахад ердөө 2-3 цаг л шаарддаг. Ингээд хувийн хэвшлийн эмнэлгүүд цагаан хорхой, шээсний шинжилгээг ямар үнээр хийж байгааг хүргэе.
Хан-Уул дүүрэгт байрлах Интермед эмнэлэг дээрх хоёр төрлийн шинжилгээг 15000 төгрөгөөр хийдэг бөгөөд хариуг нь хоёроос гурван цагийн дотор гаргаж өгдөг бол Грандмед эмнэлэг 16000 төгрөгөөр хийж, хариуг нь нэгээс хоёр цагийн дотор гаргадаг аж. Харин Гялс төв хоёр шинжилгээг хоёуланг нь 8600 төгрөгөөр хийж, хариуг нь өдөрт нь гаргаж өгдөг бол Хаппи Веритас мөн адил 8600 төгрөгөөр, Гурван Гал эмнэлэг 23500 төгрөгөөр хийж байна.
3 comments
Ашиг харсан арчаагуй хулгайчууд негее нэгийгээ алсан хулгайчуудаас еедтэй юм алга. Хэрвээ олж байгаа хулгайн менге нь их бегеед албан тушаал нь ендер байсан байгаад элдэв юм долоох дуртай сэтгуулчид нь шиншиж чадвар саяны аллагаас илуу аймшигт дур зураг харагдана.
BAtalgaatai shinjilgeenii gazraarhiilgesen esehed davkhar hyanalt tavih heregtei baina. IIm unetei bolohoor chinetseg ehchuud huuramch shljilgeenii bichig olood eirdeg, daraa ny tsetserleg deer haldvart evchin ikh gardag ny uuntei holbootoi,Hariutsah buuh ezentei, ergeed handah shinjilgeenii gazruudiin shinjilgeeg avah heregtei, Er ny huuhdin shinjilgee yagaad unetei higdejbaigaa yum, huuhed buriin daatgaliig ulsaas daaj hamragdaj baigaa uchir unegui egeh estoi yum bishuu,yagaad ard irgeded iim daramt egeed baina, ter tseserleg bur ny yamar neg hemjeegeer hahuul avdag togtson huuli Mongold uilchileed udaj baina,deer ny buten jiliin hereglee geed baahan yum avahuulna, havar ny narantuul deer nyarav nyagtlan ny baahan yum chenjuuded egch zaruuldag gesen, Tiimikh yumnegbur avch hurmtluulah shaardlaga baina uu,huuhed burt ulirald heregleh ariun tsevriin zardliin norm normativ gargaj merdeh heregtei baina. LJileer avchir gedeg ny buruu, ene chinetseg ehchuuded asar ikh daramt uusgedeg gedgiig anhaaraldaa avaachee.
Үнэ нь яагаад ийм зөрүүтэй байгаа юм. Нөгөө төрийн албаны авилгачид нь үүнийг шалгадагүй ээ.