Манай орны нийт нутаг дэвсгэрийн 70 гаруй хувь нь цасан бүрхүүлтэй байна. Энэ өвөл улсын хэмжээнд 2016-2017 оны өвөл нийтдээ 17 аймгийн 156 сум, нийслэлийн 2 дүүрэгт (Багануур, Налайх) өвөлжилт хүндэрсэн гэдгийг холбогдох албаныхан мэдээлж буй юм. Мөн Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт өвөлжилтийн нөхцөл байдал хүндхэн байна. Хэнтий аймгийн Баян-Адарга, Дадал, Норивлон, Дорнод аймгийн Баяндун, Сэргэлэн, Цагаан-Овоо, Баянтүмэн, Сүхбаатар аймгийн Мөнххаан, Сүхбаатар, Түвшинширээ, Эрдэнэцагаан, Түмэнцогт зэрэг сумдад өвөлжилт нэлээд хүндэрсэн бол Төв аймгийн ихэнх сумдад өвөлжилт хүндэрч нийт нутгийн 80 гаруй хувь нь зудын байдалтай байна гэж эх сурвалжууд мэдээлж байна.
Зөвхөн энэ сарын байдлаар баруун, төв, зүүн аймгуудын зарим газраар тал газраа 25-50 см, уулархаг газар, гуу жалгандаа 60-100 см-ийн зузаан цасан бүрхүүл тогтсон байна. Төв аймгийн малчдад Төв аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар болон Засаг даргын Тамгын газрын хамт олон нэг өдрийн цалингаа цалингаа хандивласан бол “ТЭЦ-3”, ТӨХК, 97-р сургууль, 131-р сургууль, 24-р сургуулийн хамт олон малчдад нэмнээ, лаа, шүдэнд болон бусад эд материал хандивласнаа Нийслэлийн Онцгой байдлын газарт энэ сарын 21-нд хүлээлгэн өгсөн байгаа.