ХНХЯ-аас иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, байнгын тогтмол орлоготой болгох зорилгоор хот суурин газраас хөдөө орон нутагт шилжин суурьшиж, олон малтай малчныд гэрээгээр ажиллах, тэдний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр “Гэрээт малчин-өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих туршилтын төсөл”-ийг хэрэгжүүлж эхлээд буй. Энэ хүрээнд увс аймагт малчин болох хүсэлтэй айлууд болон авч ажиллуулах малчдыг бүртгэж эхэлсэн байна.