08:30 цагт: Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Нийслэлд хэрэгжиж буй авто замын шинэчлэлт, томоохон бүтээн байгуулалтын ажилтай танилцана. Хэвлэлийн унаа Хангардь ордны баруун талаас /0712 УНА/ хөдөлнө. Утас: 99945858 /НАЗХГ/

09:00 цагт: Багшийн мэргэжил дээшлүүлэх институт дээр ЕБС-ийн Эрүүл мэндийн хичээл заах үндэсний сургагч багш нар бэлтгэх сургалтын нээлт болно

09:30 цагт: “ДЭЛХИЙН ТАРВАГАНЫ ЗҮЙЛҮҮД” сэдэвт олон улсын тарвага судлаачдын хуралдаан Кемпински Зочид буудал II давхарт эхэлнэ.​​​​​​​

11:00 цагт: УИХ дахь Ардчилсан намын бүлэг Төрийн ордны Их эзэн Чингис хаан танхимд цаг үеийн асуудлаар хуралдана.

11:00 цагт: MN мэдээллийн төвд сүүлийн жилүүдэд гарч байгаа үйлдвэрийн ослын талаар барилгын компанийн төлөөлөл мэдээлэл хийнэ. Мөн энэ сарын 8-нд барилгын өргөгч краны тросс тасарч 17 настай залуу амиа алдсан хэрэгтэй холбогдуулан мэдээлэл өгнө

11:00 цагт: Санхүүгийн зохицуулах хорооны хурлын танхимд “Банкнаас бусад санхүүгийн салбарын хоёрдугаар улирлын тойм” танилцуулах хэвлэлийн бага хурал болно.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн