Ц.Нямдорж сайд МАН-ын бага хурлын дараагаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй ам зөрж, Засгийн газрын гишүүнээс гарна гэсэн мэдээлэл хэвлэлээр гарсан. Үүнтэй холбогдуулан ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж дараах тайлбарыг хийлээ.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж: Улс төрийн зорилготойгоор тарааж байгаа гүтгэлэг цуурхал, худал яриа бүрийн араас хөөцөлдөх амаргүй байна. Өчигдөр би тэрийг үзсэн. Засгийн газар хуралд дээр байхад ийм зүйл хэвлэлээр гарч эхэлсэн. Би Хүрэлсүхийн Засгийн газарт орсон нь үнэн.
Одоог хүртэл ажиллаж байгаа нь үнэн. Томилогдсоноос хойш хугацаанд Ерөнхий сайдтай санал зөрөх зүйл байлгүй яахав, ам муруйж үзээгүй юм байна. Өчигдөр зарим хэвлэлээр “Засгийн газрын бүрэлдэхүүнээс Ц.Нямдорж гарна гэж хэлжээ” гэсэн мэдээнд намын бага хурлын дараа Их тэнгэрт болсон арга хэмжээний үеэр энэ асуудал яригдсан гэж бичсэн байна лээ. Бага хурлын дараа би зөвхөн Шадар сайд Ө.Энхтүвшинтэй л уулзсан. Тэндээс гараад л тус тусынхаа ажил руу явсан. Ямар ч арга хэмжээнд оролцоогүй. Хэн нэгэн УИХ-ын гишүүдтэй ч уулзаагүй.
Их тэнгэрт арга хэмжээ болсон эсэхийг ч мэдэхгүй байна. Тэгэхээр энэ мэдээ бол зохиомол, улс төрийн захиалгатай, саармагжуулах, будилаан хутгах гэсэн явуулга гэж харагдаж байна. Өнөөдөр “Л.Оюун-Эрдэнийг урвасан” гэсэн мэдээ гарчихаар нь энэ зохиол үргэлжлэлтэй юм байна гэж би ойлгосон. Ер нь бол яс хаях гэдэг зүйл их хэцүү. Ерөнхий сайд, Ерөнхийлөгч бид гурвын хооронд яс хаяна, их ч хар муур гүйлгэж байна.
Ерөнхий сайд бид хоёрын хооронд ч ялгаагүй. Тэгж амьдардаг, ингэж байж өөрийн зорилгыг биелүүлэх гэж оролддог хүмүүс байна. Үүнийг нь дэвэргэдэг, хөлсөөр материалыг нь гаргадаг хэвлэл мэдээллийн хэрэгсэл ч байна. Засгийн газрын ажил амаргүй нөхцөлд явж байна. Гялтайх зүйл гэвэл, эдийн засгийн нөхцөл байдал үнэхээр эрс өөр болсон. 2017 онд ч муугүй байсан бол энэ онд түүнээсээ илүү сайн болсон.
Энэ талаар Ерөнхий сайд намын бага хурал дээр ярьсан. Үүний хажуугаар болж бүтэхгүй, шийдэх гээд зүтгэх гэхээр замд нь шүүдэг, хянадаг газрууд нь будилуулаад шийдвэр гаргах ажлыг саармагжуулж байгаа бэрхшээлүүд ч олон байна. Энэ бол тусдаа сэдэв. Ямартай ч, энэ жилийн хувьд эдийн засаг сайжирч, сургууль, цэцэрлэгийн асуудал явж, газрын тосны ажил ч эхэлж байна. Гэвч хийгдэж буй зарим ажлын санхүүжилт гаднаас орж ирэх эх үүсвэртэй учраас бидний санасны зоргоор хурдан хийх, эхлүүлэх ажил биш. Цаг хугацааны хувьд бага зэрэг бэрхшээл бий. Гэхдээ төлөвлөсөн ажлууд явж байна” гэв.
2 comments
ЦНямдорж одоогийн Ерөнхийлөгч Баттулгыг Зам тээврийн Сайд байхад нь Элдвээр хэлж муулж баалж байхыг Телевиз радиогоор бишгүй л их үзэж харж байсан юм байна Нямдорж нэг Зуусан Хүнээ хэрийн тавихгүй байрын Зантай Хүн шиг санагддаг шүү ХБаттулгыг мөн ч их Оролдож байсан дөө
хамгийн тулх муутай хүн