Тайландын шүүх хандиваар баяжиж, залилан хийсэн ламтанд 114 жилийн ял оноожээ.Мөрдөн шалгалтын явцад түүнийг автомашин, хувийн эдлэн газар, орон сууц, байшин зэрэг нийт 83 төрлийн хөрөнгийг эзэмшдэг болохыг тогтоосон ба 2008-2013 оны хооронд хандиваар 10 сая ам.долларыг зөвхөн хандиваар олж байж.
Ламтан Вирапхон Сукпхон нь залилангийн хэргээс гадн.а бус, мөнгө угаасан, мөрийтэй тоглоом тоглосон, бэлгийн дарамт үзүүлсэн, бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэх 20 гаруй хэрэгт буруутгагджээ. Түүнд оноосон ялыг хөнгөрүүлж 20 жил болгосон байна.