Эдүгээ 66 настай АНУ-ын жүжигчин Стивен Сигаль бусдад бэлгийн дарамт үзүүлсэн хэрэгт холбогджээ. Түүний эсрэг 10 гаруй эмэгтэй гомдол гаргаж эхэлсэн ба Лос-Анжелес хотын Прокурорын газраас шалгаж байгаа аж.
Сигалыг хүчингийн хэрэгт буруутгасан анхны эмэгтэй нь Регина Симонс бөгөөд өнгөрсөн оны арванхоёрдугаар сард цагдаагийн байгууллагад гомдол гаргажээ. Хохирогч эмэгтэйн хэлснээр “In Deadly Peril” киноны зураг авалтын үеэр анх Сигальтай танилцсан байна. Тэрбээр жүжигчин эрийг Беверли-Хиллз дэх гэртээ үдэшлэгт урих үед нь 18 настай байсан аж. Гэрт нь очих үед уригдсан цор ганц зочин болохоо ойлгожээ. Сигаль түүнийг өрөөндөө дуудаж оруулаад, улмаар бэлгийн дарамт учруулсан хэмээжээ.