АНУ-ын алслагдсан цөл газар дахь хуаранд зэвсэглэсэн хүмүүсийн гарт хоригдож байсан 11 хүүхэд, гурван эмэгтэйг Нью-Мексико муж улсын Цагдаагийн газар тусгай ажиллагаа явуулж, аварчээ. Тэнд учир битүүлгээр хоригдож байсан 1-15 насны хүүхдүүд өмсөх хувцасгүй, идэх хоолгүй, тураалд орсон маш хүнд нөхцөлд амьдарч байсан аж. Энэ талаар Таос тойргийн Цагдаагийн газрын дарга Жерри Хогреф NBC телевизэд өгсөн ярилцлагадаа “Би 30 жил цагдаагийн байгууллагад ажиллаж байна. Ийм юм огт харж байсангүй.Хүүхдүүд маш их айдастай. Их бохир заваан газар байсан” гэжээ. Тэнд байсан таван том хүний хоёр нь сайтар зэвсэглэсэн байжээ.
Цагдаа нар анх “Бид өлсөж байна. Хүнс, ус хэрэгтэй байна” гэсэн мессеж авсны дараа тусгай ажиллагаа явуулсан байна. Тэнд автомашины дугуйн хаймар зэргээр бэхэлсэн, газар доорх хонгил зам бүхий цэргийн хуаран шиг газар байсан аж. Тэнд ус дамжуулах хоолой, цахилгаан байхгүй, хуванцраар халхалсан жижиг трейлерийг сууц болгон ашигласан байжээ. Олдсон хуаран хэт давруу үзэлтнүүдийн бэлтгэлээ хийдэг бааз байж болохыг цагдаагийнхан үгүйсгээгүй байна.
. Эмэгтэйчүүдийг олдсон хүүхдүүдийн ээж байх гэж таамагласан байна. Баривчлагдсан хоёр этгээдийн нэг нь төрсөн гурван настай хүүгээ хулгайлсан хэргээр эрэн сурвалжлагдаж байсныг тодруулжээ.