Индонезийн цагдаагийнхан 15 жилийн өмнө сураггүй алга болсон охиныг Сулавэси тосгоны агуйнаас олсон талаар “www.independent.co.uk” сайт мэдээллээ. Охин тухайн үед 13 настай байжээ. Эцэг, эх нь охиныхоо өвчнийг эдгээхийн тулд тосгоныхоо хамгийн нэр хүндтэй бөө дээр очсон аж.
Бөө охиныг үлдээхийг гэр бүлд нь зөвлөсөн бөгөөд энэ өдрөөс хойш эцэг, эх нь охиноо хараагүй гэнэ. “Охиныг нийслэл Жакарта хотноо очиж, наймаа хийж байгаа” хэмээн гэр бүлийг нь бөө төөрөгдүүлж, өнгөрсөн хугацаанд гэрийнхээ ойролцоох агуйд хорьж байжээ. Агуйд 15 жилийг өнгөрүүлсэн “Х” гэгч өдгөө 28 настай бөгөөд тэрбээр “Намайг өдрийн цагаар агуйд хорьж, шөнө нь гэртээ хүчирхийлдэг байсан” гэв.
83 настай Жаго бөө анх “өөрийнх нь биед Амрин гэх өсвөр насны хөвгүүний сүнс орсон, та хоёр миний тусламжтай үерхэх боломжтой” хэмээн худал хэлж, охиныг урхиндаа оруулжээ. Цагдаагийнхан охины төрсөн эгчийг “уг жигшүүрт хэргийг мэдэж байсан ч нуусан” хэмээн буруутган, шалгаж эхэлсэн байна. Учир нь охины эгч 2012 онд бөөгийн хүүтэй гэрлэсэн аж.
1 comment
Ийм явдал манайд давтагдах тун магадлал өндөр шүү