Нийгэм

Хаагдсан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний зүг “Эрдэнэс таван толгой” ХК тусламжийн цуваагаа хөдөлгөжээ

Өнгөрсөн  сараас эхлэн нийт 18 өдөр бороо орж зам дээр 60 гаран удаагийн давтамжтайгаар үер бууж 39 хэсэгт замын хөвөө эвдэрч, 3 хэсэг газарт замын асфальт цөмөрч тодорхой хэмжээний хохирол үүсээд байна. Үүний улмаас ТТ-ЦХ чиглэлийн нүүрс тээврийн замын хөдөлгөөн тодорхойгүй хугацаанд хаагдаад байгаа юм. Цаг уурын мэдээгээр ойрын өдрүүдэд усархаг бороо орох мэдээтэй байна.

Үерийн улмаас ГУРВАН УУРХАЙН ачилт бүрэн зогсож, 130 гаруй аж ахуй нэгжийн 10,000 орчим тээврийн хэрэгслийн хөдөлгөөн саатаж, компаниудын үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлээд байна. ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ ХК нийгмийн хариуцлагын хүрээнд байгалийн давагдашгүй хүчин зүйлийн хүнд нөхцөлд хөдөлгөөн зохицуулалтыг хийж ажилласан албан байгууллагууд, жолооч нарт ахуйн хэрэглээний ариун цэврийн хэрэгсэл, хүнсний тусламж үзүүлэхээр Цагаан Хад чиглэлд тусламжийн цуваа хөдлөөд байна.

Гэрээт компаниуд, гэрээт цагдаагийн тасаг, зам засвар, арчилтын аж ахуй нэгж болон замын зогсоолд олон хоног саатуулагдсан жолооч нар, цагаан хадны талбай дээр олон хоног саатуулагдсан жолооч нар болон богинын шороон замын жолооч нар Та бүхэнд зориулж энэхүү тусламж очиж байгааг дуулгахад таатай байна. Нийт тээвэрчдийнхээ өмнөөс ЭРДЭНЭС ТАВАН ТОЛГОЙ ХК-н хамт олонд талархал дэвшүүлье!

haich2 Хаагдсан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний зүг  "Эрдэнэс таван толгой" ХК тусламжийн цуваагаа хөдөлгөжээ

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close