Өчигдөр Пентагон Солонгосын дайнд амь үрэгдсэн эцгийнх нь армийн таних тэмдгийг (dog tag гэдэг) түүний үр хүүхдүүдэд гардуулан өгчээ. Өнгөрсөн сард Хойд Солонгос дайнд амь үрэгдсэн Америк цэргүүдийн 55 хайрцаг шарилыг АНУ-ын талд хүлээлгэж өгөхөд ганцхан ширхэг таних тэмдэг дагалдаж ирсэн юм.
Цорын гац гэх Металл таних тэмдэг нь АНУ-ын армийн ахлах түрүүч Чарльз Хоберт Макданиелынх байжээ. Түүний хүүхдүүд болох бага Чарльз Макданиел, Ларри Макданиел нар өчигдөр Виржиниа мужийн Арлингтонд болсон арга хэмжээний үеэр эцгийнхээ таних тэмдгийг хүлээн авсан юм.
1950-1953 онд болсон дайнд сураггүй болсон олон мянган Америк цэргийн дотроос хамгийн анх танигдсан хүн аав нь болсонд сэтгэл хөдөлж байгаагаа сэтгүүлчдэд хуваалцжээ. Гэхдээ сая Хойд Солонгосоос ирсэн 55 хайрцагтай шарил дунд тэдний эцгийн шарил байгаа гэсэн баталгаа байхгүй юм. Арга хэмжээний дараа Ларри Макданиел ДНХ-ийн дээжээ мэргэжилтнүүдэд өгсөн байна.
Ирсэн шарилнуудыг таниулах ажиллагаа Хавайд эхэлсэн бөгөөд үр дүн нь хэдэн сарын дараа гарах юм. АНУ-ын 7,700 орчим цэргийн шарил Хойд Солонгост байгаа гэж Пентагон тооцоолдог ажээ.
Эх сурвалж: Reuters