Завханы Ургамал сум нь говийн бүсийн сум бөгөөд сүүлийн хэдэн жил дараалан ган гачиг болжээ. Иймээс Завханы иргэд тарьсан модооамжилттайургуулсан тохиолдолт урамшуулж, цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг амжилттай эхлүүлээд байна.
Тиймээс сумын уугуул, дунд сургуулийн 20 дахь төгсөгчийн нэг З.Эрхэмбаяр сумандаа мод тарих хөдөлгөөнийг эмэгтэйчүүдийн байгууллагатай хамтранэхлүүлжээ. Тэд 2017 оныхавар тавдугаар сараас эхлэн мод тарьж эхлэн, өнөөдрийн байдлаар тавь гаруй мод, 13 төрлийн цэцэг суулгажээ. Сайн дураараа мод тарьж, модоо арчилж тордон амжилттай ургуулсан иргэн бүрт мод бүрийн тоогоор 20000 төгрөгийн урамшуулал өгөх юм байна.
Урамшууллын хөдөлгөөнийг санаачлагч иргэн З.Эрхэмбаяр 2019 оны зун ургасан модных нь тоогоор өгөх ажээ. Ийнхүү ирэх жилийн зун модот цэцэрлэгт хүрээлэнг иргэдтэй хамтранбайгуулахаар болжээ. Түүнчлэн цэцгийн мандлын тоог нэмж цэцэрлэгт хүрээлэнд шаардагдах бусад тохижилтыг мөн иргэдийн хандиваар хийх юм. Мөн хандив өргөсөн иргэн, байгууллагын нэрийг цэцэрлэгт хүрээлэндээ мөнхжүүлж үүнийг ямар нэгэн байгууллага, хүний нэрэмжит болгохоор ярилцаж байгаа гэнэ.
Мөн хөрөнгө оруулсан бүх хүн хандивын тайлан мэдээллийгцаг тухайд нь цахимаархарах эрхтэй болох бөгөөд гарах гүйлгээ нь зөвхөн бэлэн бус гүйлгээ буюу тухайн модыг ургуулсан иргэний данс байх юм. Ургасан модыг тоолох ажлыг Ургамал сумын Эмэгтэйчүүдийн зөвлөл, 20 дахь төгсөлтийн итгэмжлэгдсэн төлөөлөл, Иргэдийн хурлын төлөөлөл оролцсон бүрэлдэхүүн давхар хянаж, санхүүжилтыг олгохоор төлөвлөжээ.
Эрдэнэт хотод суугаа Ургамал сумын уугуул иргэн З.Эрхэмбаяр энэ тухайд“Нэг мод таривал энэ насны буян, хоёр мод таривал хойд насны буян” гэж Монголчууд бид ярьдаг шүү дээ.Мод тарих нэг талаараа буянтай ч хуурайшилт, цөлжилтийн нөлөөллөөс бид ус нутгаа хамгаалж чадна. Тиймээс хүн бүрийг мод тарихыг уриалж байна хэмээжээ.