Баянзүрх дүүргийн XXI хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Очир төв”ийн зочид буудалд 13 настай охин харамсалтайгаар амиа алдсан хэрэг жил гаруйн өмнө гарч байсан. Охиноо алдаж, уй гашууд автсан ар гэрийнхэнд Б.Ундрах хэмээх бүсгүй одоогоос сарын өмнөөс туслалцаа үзүүлэхийг зорьж “Илтгэлцлийн сүлжээ” хандивын аяныг фэйсбүүк хуудсаараа дамжуулан хандивын аян нээжээ. Энэ хүрээнд нийт 30 сая төгрөг цугласан байна.