Гэртээ байгаа “урилгагүй зочдыг” хэрхэн хөөх вэ? гэж толгой гашилгаж сууна уу? Зуны улиралд ялаа, жоом, шумуул зэрэг шавьж та бидний амар тайван байдлыг хамгийн их эвддэг. Харамсалтай нь гэрт байнга зочлох эдгээр шавьжнаас тийм ч амархан салдаггүй нь нууц биш. Тэднийг хөөж, устгахын тулд хэрэв та бүх арга замыг туршиж үр дүнд хүрээгүй бол энэ аргыг туршиж үзэхийг санал болгож байна. Үүний тулд ердөө л гарын доорх материал хэрэгтэй.
Хийх арга:
- Уксус, шампунь болон ургамлын тосыг хагас аяга холино.
- Бэлдсэн хольцыг шүршигчтэй саванд хийж, сайтар хутгана.
- Уусмалаа хорхой шавьж амьдардаг булан тохой, газруудад шүршинэ. Ингээд дахин гэрт тань урилгагүй зочид үзэгдэхгүй гэдэгт бүрэн итгэлтэй байна.