Хоёр сарын өмнө Дэлхийн ноён оргил “К2” уулыг зорьсон Монгол Улсын гавьяат тамирчин, уулын спортын мастер, Б. Гангаамаа амжилт дүүрэн эх орондоо ирээд байна. Ингээд ноён оргил “К2” ууланд хөл тавьсан анхны монгол хүн болсон юм. Долоодугаар сарын 21-нд Монголын цагаар 10.30-д “К2” уулын оргилд гарч чадав. 1954 оноос хойш өнөөдрийг хүртэлх 60 гаруй жилийн хугацаанд 337 хүн “К2” уулын оргилд гарчээ.
Өнгөрөгч 2017 он болон 2018 онд энэ уулын оргилд хамгийн олон хүн амжилттай гарч чадсан байна. Б.Гангаамаа хэлэхэдээ “Японы уулчин “лонхны хүзүү” гэх осолтой хэсгээс унаж харамсалтайгаар нас барсан. Мөн Канадын гурван хүнтэй багийн уулчин өндөр авалт хийх хугацаандаа 90 градусын эгц мөсөн хад мөргөж, унаж нас барсан.
Улмаар Канадын багийн авиралт цуглагдсан. Япончууд маш их оролдлого хийдэг, тэр хэрээрээ амь эрсдэх тохиолдол олон байдаг юм билээ. 1954 оноос хойш “К2” уулыг зорьсон 84 хүн харамсалтайгаар амь насаа алджээ.Энэ авиралтаар амь эрсэдсэн хоёр хүнийг нэмбэл 86 хүн нас барсан гэж үзнэ байх” гэжээ.