Хэнтий аймгийн 42-дугаар тойргийн нөхөн сонгууль ирэх аравдугаар сард товлогдсон. Сонгуулийн хуулиар улс төрийн намууд нэр дэвшигчээ өнөөдөр тодруулах ёстой.
МАН-ын Бага хурал Тусргаар тогтнолын ордонд яг одоо үргэлжилж байна. Хурлаар үндсэн хоёр асуудал хэлэлцэхээр төлөвлөсний дотор УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт болох нөхөн сонгуульд оролцох асуудал, мөн нэр дэвшүүлэх асуудал багтаж байгаа юм. Тус намаас нөхөн сонгуульд оролцох нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийллээ. Мөн Ардчилсан нам Үндэсний бодлогын хороогоо 10:00 цагт Төрийн ордонд хуралдуулж, Хэнтий аймгийн нөхөн сонгуульд оролцохоор шийдвэрлээд байна.