Энэ оны нэгдүгээр сарын 2-нд Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа эрхэлж байгаа Түргэн үйлчилгээний цэг /ТҮЦ/, ил задгайгаар худалдаа үйлчилгээ эрхэлж байгааг зогсоох шийдвэр гаргажээ. Энэ шийдвэрийн улмаас нийслэлийн хэмжээнд 300 мянган худалдаа эрхлэгчид хохирч байна гэдгийг Монголын худалдаачдын холбооны гишүүд удаа дараалан мэдэгдэж, жагсаал зохион байгуулаад буй. Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй автобусны буудлуудад байрласан ТҮЦ-нүүдийн ихэнх нь зөвшөөрөлгүй ба тэднийг татан буулгах ажиллагаа үргэлжилсээр байна.

 Тодруулбал, Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс дүүргийн Газрын харилцааны алба болон дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтэс хамтран тус дүүргийн нутаг дэвсгэрт хууль бусаар үйл ажиллагаа явуулж буй ТҮЦ-үүдийг албадан буулгаж буй. Энэ үеэр ТҮЦ ажиллуулдаг иргэдийн эсэргүүцэл маргаантай багагүй тулгарч байгаа ажээ. Зарим иргэд ТҮЦ-ээ бараатайгаа ачуулсан, бараагаа олж авч чадаагүй, хүний эд хөрөнгө сэтгэл санаагаар хохироож байна гэх гомдлоор хотын удирдлагууд болон холбогдох албан тушаалтнуудын ажлын байрны үүдэнд очиж эсэргүүцлээ илэрхийлжээ. Мөн тэд “Хоолноос салгасан эрх баригчид аа, харж бай. Хоолойгоо хэрчиж, амиа хорлоно” хэмээн хэлж айлган сүрдүүлсэн байна.

By updown

2 thoughts on “ТҮЦ-ийг нь хураавал амиа хорлоно гэв”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн