Канадын “Зомби хүн” нэрээрээ алдартай загвар өмсөгч Рик Женест амиа хорложээ. Тэрээр өнгөрсөн лхагва гаригт Канадын Монреаль хотод нас барсан байна. Түүний үхлийн шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа аж.

Р.Женест анхныхаа шивээсийг тархины хавдрын хагалгаанд орсныхоо дараа хийлгэж байжээ. Тэр шавьжны 176, ясны 139 шивээс хийлгэснээрээ биендээ хамгийн олон шивээс хийлгэсэн хүнээр тодорч, Гиннесийн номонд бичигдэж байсан бөгөөд биеийнх нь 90 хувь шивээс аж.  Америкийн дуучин Леди Гагагийн “Born This Way” дууны клипэнд тоглосон дүрээрээ олны танил болсон түүний 3,5 метр өндөр хүрэл хөшөөг Лондон хотын музейд босгох бодолтой байгаагаа Их Британийн зураач Марк Куинн өмнө нь мэдэгдэж байсан юм.

By updown

2 thoughts on ““Зомби хүн” Рик Женест амиа хорложээ”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн