Олны анхаарлын төвөөс хэсэгтээ л холдож чимээгүй байсан дуулианы эзэн Г.Доржзодов гэнэт гарч ирэн 60 тэрбумын асуудлаар МАН-ын ёсзүйн хороонд ханджээ. Тэрбээр уг гомдолдоо Мөн Ц.Сандуй, Ганбаатар нарын зохион байгуулсан санхүүжилт, стратегиийг хариуцаж байсан. Мөн тухайн үед уулзалтын үед оролцсон тухайгаа тодотгожээ. Гэтэл өнөөдрийг хүртэл эрх мэдлээ ашиглан нэр хүндэд нь халдаж, Эрүүгийн хэрэг үүсгэн, хууль хяналтын байгууллагаар баривчлуулах, нотолгоо эрж хайх, бичлэгийг өөрчлөх, амь насанд халдах айлган сүрдүүлэх зэрэг дарамт учруулсан.. Энэ хугацаанд гэр бүл, ойр дотны хүмүүс нь асар их хохирол амссан тул Ц.Сандуй, н.Ганбаатар нарын асуудлыг хэлэлцнэ үү хэмээжээ. Мөн уг хэргийг нотлох хэмжээний хангалттай их нотлох баримт байгааг дурьдсан байна. Ингэснээр цаашид асуудлыг лавшируулах том шалтгаан болоод байна.
https://www.facebook.com/newschannelmongolia/videos/508773589567385/