БНХАУ,АНУ, Хойд,Өмнөд Солонгосын гадаад хэргийн ажилтнууд одоо Солонгосын дайныг албан ёсоор эцэслэх ажлыг эхлүүлэх зорилгоор нууц зөвлөгөөн хийж байна гэж Өмнөд Солонгосын олон хэвлэлээр мэдээлж байна. Одоог хүртэл царцсан гэж үзсээр байгаа энэ дайн нь дуусаагүй хэвээр байгаа юм. Харин энэ өдрүүдэд Хойд Солонгост цаг агаар 41 хэмээр дулаарсан амжилт тогтоосон гэж бүртгэгджээ.
Энэ нь энхтайвны үйл явцыг гэсгээхэд тусалж байгаа мэт санагдаж байна гэж бичсэн байна. Хэдэн долоо хоногийн өмнө БНХАУ-ын Коммунист намын Төв хорооны гишүүн, гадаад бодлогын асуудал,аюулгүй байдлыг хариуцсан Ян Цзечи Сөүлд айлчилсан. Тэрээр айлчлалынхаа үеэр Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн зөвлөх Чун Ёй Ёнтой Хойд Солонгосын асуудлын талаар хаалттай хурал хийж хэлэлцжээ. Өмнөд Солонгосын гол хэвлэлийн нэг Чосун Илбо сонинд энэ асуудалтай ойрхон эх сурвалжаас эш татан мэдээлснээр тэдний уулзалтын гол сэдэв нь найрамдлын гэрээний тухай байсан гэжээ. БНХАУ-ын өндөр албан тушаалтны Сөүлд хийсэн айлчлалыг Өмнөд Солонгосын эрх баригчид албан ёсоор баталсан байна. Мөн энхтайвны гэрээ нь Сөүл, Пхеньян, Вашингтон эсвэл хэдийгээр дайнд албан ёсоор оролцоогүй ч гэсэн Хойд Солонгост чухал дэмжлэг санал болгосон БНХАУ-ыг багтаасан гурван талын дундын том нууц болно гэв.
Эх сурвалжийн онцолсноор талууд найрамдал авчрах талаар эцсийн байдлаар гэрээ байгуулж чадахгүй. Учир нь Өмнөд Солонгос хөрш Хойд Солонгостоо баталгаа өгөх, цөмийн зэвсгийн хөтөлбөрөө цуцалбал урамшуулахын тулд гэрээнд гарын үсэг хурдан зурна гэдэгт итгэж байна. Харин Вашингтон үүний эсрэг ингэснээр Солонгосын хойгт энхтайван тогтоох хүсэл эрмэлзлээ бататгахын тулд Пхеньяныг эхлээд цөмийн зэвсэггүй болохыг шаардаж байна. Үүнээс гадна АНУ эцсийн бичиг баримтад БНХАУ-ыг гарын үсэг зуруулахыг хүсэхгүй байгаа юм. Харин Бээжин Хятадтай ойрхон байгаа АНУ-ын цэргүүдийг хяналтандаа байлгахыг хүсч байна. Мөн энэ сэдэв нь Сингапурт болох АСЕАН-ы үеэр хэлэлцэх албан бус гол сэдэв болно гэж найдаж байгаа юм.
Эх сурвалж: sputniknews.com