Австралийн Виктори мужийн Нирим хотноо аймшигт хэрэг гарчээ. Тус хотноо нэгэн нохой 14 настай охиныг хазаж, хөнөөсөн байна.
“Нохой охины нүүрийг хазсан” талаар орон нутгийн хэвлэлийнхэн мэдээлэв. Охины ээж нохойг холдуулахыг оролдсон боловч чадаагүй гэнэ. Охин их хэмжээний цус алдаж, улмаар эмнэлэгийн тусламж авч чадалгүй амиа алджээ. Тус хотноо анх удаагаа нохой, хүний аминд хүрсэн тохиодол гарч байна. Эрх баригчид золбин нохой, муурыг устгах ажлыг эрчимжүүлэхийг албаныханд үүрэгдсэн аж.