Солонгосын хойгт сүүлийн хоёр долоо хоногийн турш хэт аагим халуун өдрүүд үргэлжилж буйгаас шалтгаалж хүнсэндээ хэрэглэх гэж байсан хайрцагтай өндөгний нэг дэгдээхэй болжээ. “Yonhap” агентлагийн мэдээлснээр, өнгөрсөн долоо хоногийн мягмар гаригийн өглөө БНСУ-ын Канвон мужийн Ганнун хотын нэгэн иргэний тагтан дээр цаасан хайрцаганд байсан өндөг хагарч, дотроос нь хар саарал өнгийн дэгдээхэй гарчээ.
Энэ нь буйн илрэл хэмээн “The Korea Times” мэдээлсэн байна. Солонгос иргэн өөрийн тэжээдэг тахианы өндгийг ачдаа өгөхөөр тагтан дээрээ хураажээ. Энэ сарын 24-ний өдөр хураалттай байсан өндөгний нэгээс дэгдээхэй гарсан байна. Тухайн үед агаарын температур 37 хэм байжээ.
Өндөг дэгдээхэй болоход хамгийн багадаа 35 градус дулаан орчин шаардлагатай тул хэт халуунаас шалтгаалж гадаа орхисон өндөг дэгдээхэй болох орчин бүрдсэн аж. Эдүгээ тус улсад 35 градусаас дээш хүртэл халж, зуны халуун өдрүүд үргэлжилж буй юм.
БНСУ хүнсний хэрэглээнд зориулан бордуу өнгөтэй өндөг худалдаалдаг ажээ. Хойд Кёнсан мужийн Йончон хотын Шинрюн-мион дүүрэгт өдөрт 40,3 градус хүртэл халж буй юм байна. Энэ нь тэртээ 1942 оны наймдугаар сарын 1-нд Дэгү хотод 40 градус хүрч халснаас давж буй үзүүлэлт болохыг Солонгосын Цаг уурын албанаас мэдээлжээ.