Цэргийн дөрөвдүгээр их наадмын нэг төрөл болсон “Мэргэн буудагчийн зааг” тэмцээн Бүгд Найрамдах Беларусь улсад зохион байгуулагдаж байна.
Тэмцээний нэгдүгээр үе шат 07 сарын 29-ний өдрөөс 08 дугаар сарын 01-ний өдөр явагдаж өндөрлөлөө. Тус шатанд багууд хүн нэг бүрийн сорилын буудлагыг нийт 7 дасгалаар боловсруулж оноогоо гаргасан. Тус тэмцээнд нийт 18 улсын баг тамирчид оролцож байгаагаас 1дүгээр шатны дүнгээр нийт 8 шилдэг багийг шалгаруулж, хагас шигшээд буюу хосын төрөлд оролцуулахаар боллоо.
Хурандаа С.Түвшинбаяр дасгалжуулагчтай манай улсын баг тамирчид Зэвсэгт хүчний 330, 350, 016, 311анги, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн мэргэн буудагчдаас бүрджээ. Ийнхүү тэдний цэц мэргэн байж 116 оноотойгоор Бангладеш, Беларусь, Иран, Казахстан, Хятад, Орос, Узбекистан улсуудын хамт шилдэг 8 багт шалгарч хагас шигшээд оролцох эрхээ аваад байна. Хагас шигшээ уралдааны гарааны сугалаа 08 дугаар сарын 03-ны өдөр явагдаж, 04-ний өдрөөс уралдаан эхэлнэ.