БНСУ-д ойрын 111 жилд болоогүй их халуун болж байгаа аж. Өнөөдөр болон маргааш агаарын хэм 40 градуст хүрч магадгүй бөгөөд ард иргэдийг наранд цохиулахгүй байхыг анхааруулжээ. 1994 онд 38,4 градус хүрсэн нь тус улсад бүртгэгдсэн хамгийн дээд халуун бөгөөд зөвхөн энэ зун Солонгост 2 мянга 266 хүн наранд хордож, сүүлийн 2 сард 28 хүн нас бараад буй аж.
Мөн хэт халуунаас үүдэн тахиа болон үхэр олон мянгаараа үхэж, олон зуун фермүүд үүдээ хаахад хүрсэн байна. Иргэдийг өдрийн 12-17 цагийн хооронд гадагш гарахгүй байж шингэн зүйл бага багаар ууж хэрэглэн шингэнээ алдахгүй байхыг зөвлөж буй бөгөөд кофе болон энергийн ундаа хэрэглэхгүй байхыг анхааруулсан байна.