Ардчилсан намаас “Иргэдээ сонсъё” аяны талаар өнөөдөр мэдээлэл өгөв. Энэ хүрээнд иргэдээс ирүүлсэн санал, шүүмжлэлийг тайланд тусгаж, АН-ын үндэсний бодлогын хорооны хуралдаанаар дүгнэн, эрх баригчид, шат шатны удирдлага, албан тушаалтанд хүргүүлнэ гэдгийг хэллээ. Иргэдийн зүгээс хүүхдийн мөнгийг тэгш олгох саналийг асуулгад оролцогчдын 92 хувь нь тавьсан байна. Мөн өргөн хэрэглээний барааны үнэ өсч байгаа асуудлыг хэлж, татвар нэрээр Төр засаг ард иргэдийнхээ орлогоос хумсалж байна гэдгийг шүүмжилжээ. Түүнчлэн бензиний үнийг бууруулах талаар Ерөнхий сайдад шаардлага хүргүүлсэн бөгөөд хүлээж авахгүй бол тэмцлийн хэлбэрт шилжинэ гэдгийг Зам тээврийн бодлогын зөвлөлөөс хэлж байв.