Хөлбөмбөгийн талбайд 60 настай эр амиа золиосложээ

Бельги улсын Валлүүнс мужийн Вервиерс хотын хоосон хөлбөмбөгийн талбайд нэгэн хүн өөрийгөө тэсэлж амиа хорложээ. “Бид үүнийг террорист халдлага гэж бодохгүй байна” гэж хотын консул Хасан Аядин Ройтерс агентлагт ярьжээ.

“CS Verviers” хотын сонирхогчийн лигийн хөлбөмбөгийн талбайд уг хэрэг өчигдөр /2018.07.31/ орон нутгийн цагаар өглөөний 09.00 цагийн үед болсон бөгөөд 60 настай кавказ гаралтай хүн талбайн дунд орших бөөрөнхий тойрогт тэсрэгч бөмбөгөөр өөрийгөө дэлбэлж амиа хорлосон аж. Холбогдох цагдаагийн байгууллагууд амиа хорлосон хүний гэрт нэгжлэг хийн шалгаж байна. Орон нутгийн хэвлэл мэдээллээр түүнийг өмнө нь цэргийн хүчинд алба хааж байсан хэмээн мэдээлжээ.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн