БНХАУ-н зүүг-өмнөд хэсгийн Зяньси мужийн эрх баригчид талийгаачдыг оршуулах уламжлалт ёслолыг хориглож, ард иргэдээс бэлдсэн авснуудаг хүчээр хураан авч эхэлжээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Ганьжоу, Зянь, Ичунь хотуудын эргэн тойрны тосгодын оршин суугчдын гэрээс авснуудыг түшмэд хүчээр хураан авч, уул шиг овоолсон модон авснуудыг экскаватороор устган, ахмад настай зарим хүн авсаа авч үлдэхийн тулд дотор нь орж хэвтэж буй гэрэл зураг, бичлэг нийгмийн сүлжээнд тархаад байна.
South China Morning Post сонинд мэдээлснээр эрх баригчид газрын нөөцийг хадгалан үлдэх зорилгоор зөвхөн чандарлах бодлогыг хэрэгжлүүлж эхлэх эцсийн хугацааг энэ оны есдүгээр сар гэж тогтоосон байна. Эрх баригчид “зөвхөн чандарлах” бодлогыг санаачилснаас хойш авс эзэмших, үйлдвэрлэхийг хориглосон ба түшмэд бэлэн болсон авснуудыг хураах ажлыг эхлүүлсэн байна. Шинэ бодлогын дагуу талийгаачдыг чандарлах ёстой бөгөөд төрөл төрөгсөд нь чандарлах үйл явцыг гүйцэтгэсэн тухай гэрчилгээ авч хадгалах журамтай болжээ.