Түүхэн дэх хамгийн хөнөөлт дайныг эхлүүлж, олон сая хүний амийг хөнөөсөн гэдгээр герман үндэстэнд арилашгүй нэр үлдээсэн хүн бол нэгэн цагт Германыг удирдаж явсан Адольф Гитлер юм. Ялангуяа энэ муу нэрийн гол шалтгаан нь хүмүүсийг үндэс угсаагаар нь ялгаварлах түүний нацист үзэл байв. Чухам үүнээс болж Гитлерийн ойрын төрөл төрөгсөд өнөөг хүртэл олноос нуугдаж явна.

Адольф Гитлерийн нацист үзлийн гол бай нь еврей нар байсан бөгөөд Дэлхийн II дайны үед 6 сая еврей хүнийг хорих лагерьт хоморголон устгасан гэдэг. Гэтэл Гитлерийг нэгэн хачирхалтай асуулт үргэлж дагаж байжээ. Энэ нь “Гитлер өөрөө еврей гаралтай байсан уу?” гэх асуулт юм. Хэдийгээр энэ нь өнөө үед нэг их ойшоож үзэх шаардлагагүй дэмий асуулт юм шиг боловч хэрэв Гитлерээс гарал үүслийг нь батлах шалгалт авсан бол тэр өөрөө энэ шалгалтанд унах байв.

Адольф Гитлерийн угсааг мөшгиж үзвэл түүний өвөө еврей байсан гэх сэжүүр гарч ирдэг ажээ. Гитлерийн аав Алойсийг 1837 онд эхээс мэндлэхэд нь бутач гэж бүртгэн авсан байна. Иймд Гитлерийн аавын талын өвөг эцэг хэн байсан нь тодорхойгүй үлджээ. Нэгэн баримтаар Алойсын ээж Мариа Шиклгрубер нэгэн баян еврейн гэрт ажилладаг байжээ. Үүнээс үүдэн Гитлерийн өвөө хэн байсан талаар ийм нэг таамаглал гарч ирдэг. Мариа Шиклгрубер тэр еврейн гэрт ажиллаж байхдаа еврейн хүүгээс хүүхэд олсон байж болно. Энэ тохиолдол магадлал багатай боловч бүрэн үгүйсгэх аргагүй юм.

1933 онд “Лондоны өдрийн толь” гэдэг сонинд Бухарест хот дахь еврейн оршуулгын газрын хебрью үсэг сийлсэн нэгэн булшны хөшөөний зураг нийтлэгджээ. Тэр хөшөөн дээр Адольф Гитлер гэсэн нэр байв. Гэвч энэ нэрийн эзэн Германы фюрер Гитлерийн өвөө байсан эсэх нь тодорхойгүй. Гэхдээ тухайн үед энэ зураг Гитлерийг ихэд сандаргасан гэдэг. Иймээс Гитлер еврейн гарвалыг тогтоох шалгуур бүхий Нацист хууль гаргахдаа Есүс Христ ба Адольф Гитлер гэсэн нэрийг түүнд оруулаагүй байна.

Гэтэл 2010 онд Британий “Өдрийн цахилгаан мэдээ” гэдэг сонинд Гитлерийн хамаатан 39 хүнээс шүлсний дээж авч генетикийн судалгаа хийхэд Гитлер еврей гаралтай гэдэг нь зарим талаар батлагдсан хэмээн мэдээлжээ. Түүнд мэдээлснээр Гитлерийн хамаатнуудаас илэрсэн E1b1b1 код бүхий хромсом нь баруун европчуудад маш ховор, харин Морокко, Алжир, Тунисын бербер, мөн Ашкенази, Сепардийн еврей нарт хамгийн түгээмэл байдаг гэнэ. Гэхдээ энэ судалгаа эцсийн үнэнийг хэлэх нотолгоо бас л биш юм. Яагаад гэвэл Гитлерийн өвөө хэн байсныг өнөөдөр хэн ч мэдэхгүй шүү дээ.

By updown.mn

Мэдээний админ

4 thoughts on “АДОЛЬФ ГИТЛЕР ЕВРЕЙ ГАРАЛТАЙ БАЙСАН УУ?”
  1. За энэ хүн хаанаас гаралтай нь ч маньд тийм их хүртээлтэй биш болжээ. Харин цаг өөрчлөгдсөн. Бид их дарангуйлагчийн нэрийг эх хэлний дуудлагаар нь сэргээн нэрлэж хэвших боломжтой. Хитлер бол зүгээр нэг дарангуйлагч байсангүй. Маш сайн менежер, тактикч байжээ. Түүний сэтгэлгээ бол гайхалтай. Яаж тэгэж асар богино хугацаанд тийм мундаг ажлыг өрнүүлж чадав аа. Маш богинохон хугацаа шүү. Юун Чингис, юун Наполеон. Яаж тэгэж бүх талаараа хүн төрөлхтний түүхэнд торойн ялгарсан их дэвшлийг гүйцэтгэж чадав аа? Үнэхээр гайхамшигтай. Түүний мөрөөдөл, зорилго бодит бус байсан. Гэвч амьдралаас тасархай зорилттой ч гэсэн тэр гайхалтай дэвшилтийг богино хугацаанд гүйцэтгэсэн нь л гайхамшиг. Хэрэв ийм өсөлт хэвийн, нормал үзэл тэмүүлэл, сайн сайхны төлөө зориулагдсансан бол, ааяа яа. 2-р дайны фашизмын дарангуйлал бол зөвхөн Хитлерт хамаарах үзэгдэл биш бөгөөд хүн төрөлхтний үнэн нүүр царайг маш төгс илчилсэн хэрэг явдал байжээ. Фашизм, Нацизм гэдэг бол зөвхөн Хитлерт хамаарах зүйл биш. Түүний удирдлаган дор хүн л ажиллаж байсан шүү дээ эцсийн эцэст. Харин тэр үүнийг сэдэж санаачилж, удирдлагаар хангаж, менежментийг нь гардсан юм. Энэ талаараа тэр бол үнэхээр агуу, суутан юм шүү. Манайд ч гэсэн Хитлерийн гайгүй бяцхан загвар торниж байсан юм шүү дээ, уг нь. Саяхандаа, Энхбаяр гэгч үзэгдэл Монголын нийгмийг үндсээр нь хөдөлгөж байсан юм шүү. Энэ талаараа тэр бас л агуу шүү дээ. Даан ч бүх зорилгынх нь үзүүрт өөрийнх нь “тун ялихгүй” амин хувийн бэртэгчин үзэл байсан. Энэ “жижигхээн” дутагдлыг эс тооцвол тэр бол манай үеийн суутан юм. Гэвч бид сэтгэлийн хөдөлгөөнөөр түүний энэ “жижигхэн” дутагдлыг өөгшүүлж, түүнд дахин боломж олгох гэж эрсдэлтэй алхам хийх хэрэггүй байхаа. Би л хувьдаа айж байна. Энхбаяр дэндүү “агуу”, Монгол хэтэрхий буурай, өчүүхэн шүү дээ.

    1. Хар л даа. Бүхэлд бүтэн засаг нь нэг өчүүхэн луйварчин, Содбаатар гэх ломбардчингаас болоод золтой л хийсцэнгүй. ИХ хурал гэх төрийн эрх барих дээд байгууллага нь ч гэсэн дээ. Ломбардчин, 60 тэрбумчнаараа талцаад эгнэн зогссон 76 хурга төлөгнөөс болоод бүхэл бүтэн тусгаар тогтносон, төрийн бие даасан институцтэй улс ямар ч удирдлагагүй болж, апарат нь гацан таг зогсоно гэдэг өчүүхэн буурайгийн шинж биш гэж үү? Зүйрлэвэл өөрийнхөө муу жийпэндээ түлш юүлэх гээд бүхэл бүтэн сумын хүн амыг 6 цаг тогоор тасалж байдалд оруулж байгаа засаг ноёнтой адил юмуу даа. Жижигхэн байгаа биз дээ? Маргааш нь тог ирчихлээ гэж иргэд нь баярлаад л.

  2. Энэ хүн агуу хүн байсан нь тодорхой. Гэхдээ Немцүүдийг шившиг болгосон агуу хүн. Өөрийхөө араас үнэнчээр зүтгэлгэсэн сая сая немцүүдийн амьдрал гэр бүлийг үгүй хийсэн. Хэтэрхий мэргэн ойворгон Батзандан, Оюунэрдэнэ Аюурсайхан мэтийг даган баясвал монгол үндэстэн дэлхийн шившиг болоход ойрхон боллоо шүү. МАН-ыг задлан бутаргах гэсэн Баттулгын ойворгон санаа нийгмийг эмх замбараагүй байдалд хүргэж онц байдал зарлаж /Баттулга зарлана/ олон хүн эрүүл мэнд амь насаа алдвал Баттулга л буруутан болно гэдгээ мэдээрэй хө. Чи монгол улсыг задлан бутаргах эрхгүй шүү.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн