Кино зураг авалтын үеэр сэтгүүлчид алагджээ

Төв Африкийн Бүгд Найрамдах Улсад хөлсний цэргүүдийн тухай баримтат киноны зураг авалтын үеэр сэтгүүлч Орхан Жемал, найруулагч Александр Расторгуев, зураглаач Кирилл Радченко нар амь үрэгджээ.  Оросын алдартай сэтгүүлчдийн багийн гурван гишүүн алагдсан тухай мэдээлсэн байна.

Тэднийг дээрмийн халдлагын золиос болсон гэж орон нутгийн цагдаа дүгнэсэн байна. Жемал нь дайны талбараас сурвалжлага хийдгээрээ танигдсан сэтгүүлч бөгөөд Сирид ажиллаж байгаад шархдаж байв. Расторгуев нь бүтээсэн баримтат кинонуудаараа олон шагнал авч байсан нэгэн. Төв Африкийн БНУ нь манай дэлхийн хамгийн ядуу, хамгийн аюултай орнуудын нэгт тооцогддог бөгөөд олон жил иргэний дайны хөлд нэрвэгдэж байгаа юм.

Сэтгүүлчдийг  Дэлхийн хамгийн халуун цэгүүдийн нэгт тооцогддог бүсийн Сибут хотоос 23 км зайтай замд явахад нь зэвсэгт этгээдүүд халджээ. Гурван цогцос болон суманд сийчэгдсэн автомашиныг зам дээрээс олж, Сибут дахь НҮБ-ын энхийг сахиулагчдын байранд хүргэсэн байна. Удахгүй цогцоснуудыг тус улсын нийслэл Бангуй дахь ОХУ-ын элчин сайдын яаманд хүргэж, эх оронд нь буцаах арга хэмжээ авна гэжээ.

Эх сурвалж: Russia Today

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн