Даншиг өргөх ёслол буюу наадам нь Монголд шашны тэргүүн Өндөр гэгээн Занабазарыг 1639 онд залах үеэс эхлэлтэй баяр наадам юм. Энэ тухай нэрт түүхч Ш.Нацагдорж “Өндөр гэгээн Занабазарыг Монголын шашны тэргүүн анхдугаар Богд Жавзундамба Хутагтад өргөмжлөх ёслол болоход Халхын долоон хошууны олон бараг бүгдээр түүхэндээ анх удаа хуралдан цугларч их ёслол үйлдсэн нь сонирхолтой юм” хэмээн тэмдэглэжээ.

Ийнхүү Монголчуудын тусгаар тогтнолынхоо төлөө уулзах, бие даасан байдлаа мэдрэх олон үндсэн шалтгаан болж байсан Монголчуудын шашин-төрийн их ёслолыг багтаасан энэ баяр нь монголчууд харийн эрхшээлд байсан үед ч тасралтгүй үргэлжлэн явагдаж ирсэн тул Монголчуудын эв нэгдлийг дээдлэн үзэх үзэл санааны бэлгэдэл болж байв.

Долоон хошуу даншиг наадам нь 10 хоног үргэлжлэн хүчит бөх, хурдан морь, сур харвахаас гадна бөмбөг намнах, сарампай /бай/ харвах, морин дээрээс бөмбөг тоглох, циркийн болон урлаг, дуу хуурчдыг шалгаруулан шагнадаг байсан байна. Мөн шашны номын баяр, эрдэмтдийн ном хаялцах хурал, цам, бүжиг, жүжигчдийн тоглолт зэрэг өргөн хөтөлбөртэй явагддаг байв. Наадмын үеэр “Алдар” харвуулах гэх содон тэмцээн зохиогддог байсан бөгөөд энэ тэмцээнд хошууныхаа шилдэг харваачийг оруулж сум тавих бүр ноёны нэрийг дуудаж харвадаг ба хамгийн өндөр шагналтай тэмцээн байжээ.

Энэ жилийн наадмаар өмнөх жилүүдийн адил мөргөлчид сүсэгтэн олон Очирваань бурханы их тахилга, Хүрээ цамын хуралд оролцож буян хураахын зэрэгцээ Гандантэгчэнлин хийдийн ховор нандин шүтээн үзвэрүүдийгмөн аялал жуулчлалын үзэсгэлэнг нэг дор Хүй долоон худагт үзэх боломжтой. Наймдугаар сарын 2-6-ны өдрүүдэд Гандантэгчэнлин хийдэд Жахар цамын хурал, Хүй долоон худагт наймдугаар сарын 4-5-ны амралтын өдрүүдэд Даншиг наадам-Хүрээ цамын ёслолын арга хэмжээ болно. Та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.

By updown

2 thoughts on “”Даншиг наадам-Хүрээ цам” шашин соёлын наадам амралтын өдрүүдэд болно”
  1. Ийм үйлдлээс хэний дотор харанхуй, хэнийх гэгээтэй байгаа нь харагдана доо. Бурангуй төвдийн ламын шашин гэх харгис бузар суртал монгол хүний дотор сэтгэлийг бузарлаж, хатан зоригийг мохоож мал болгоод хэдэн зуун жил ч бусдын дарлалд байлгав даа. Мунхаг монголчууд нь ч гэсэн шинжлэх ухаанд гэгээрэхийг бодохгүй, мухар сүсгийн хар мананд улам бүр уусах юм даа. Бурангуй Төвдөөс оруулж ирж тэжээсэн лам дээлт шар хувалзуудад оюунаа базуулж, хэтэвчээ суйлуулж байхдаа таарсан үхрүүд шүү энэ дээдсээсээ аваад доодсоо хүртэл “тас, няс” байсан монголчууд.
    ТЭНГЭР ТЭДНИЙГ АРИУСГАХ БОЛТУГАЙ!

  2. ЛАМ НАРЫН АЖЛЫГ ТӨР УРДУУР НЬ ОРЖ ЦАМ ХАРАЙГААД ХЭРЭГГҮЙ. ҮНДСЭН ХУУЛИАН БАРИАД ТӨР ШАШИН 2 ТУС ТУСДАА БАЙВАЛ ЯАСИЙН. АН ЗАСАГ БАРЬЖ БАЙХ ҮЕДЭЭ САНААЧИЛСАН ОЛОН БОЛЧИМГҮЙ ҮЙЛДЛИЙН НЭГ БОЛ ДАНШИГ НААДАМ…ҮҮНИЙГ ҮЗЭХ ГЭЖ ИРЭХ ГАДААДЫН БАЙТУГАЙ ДОТООДЫН ГАНЦ Ч ЖУУЛЧИН БХГҮЙ …ХУДЛАА ГЭВЭЛ ИРЭХ АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД ОЧООД ҮЗЭЭРЭЙ. БИ 2 ЖИЛИЙН ӨМНӨ ХЭДЭН ЧЕХ ДАГУУЛААД ОЧСОН ЧИНЬ ХЭДЭН НАЙМААЧИН НЬ ДАГААД САЛАХГҮЙ НӨГӨӨ ХЭДИЙГ ЧИНЬ ТЭНД БГАА МАНАЙХАН ХАРЬ ГАРИГААС ИРСЭН ХҮМҮҮС ШИГ БАРАГ ЧИМХЭЖ ҮЗЭХЭЭС НААГУУР ЮМ БОЛСОН…ТЭГЭЭД ХЭДЭН ХУУШУУР АВЧ ӨГӨӨД НӨГӨӨ ХЭДЭЭ АВААД ЗУГТАХ ШАХУУ ЮМ БОЛСОН

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн