Сонин, сэтгүүлийн тэргүүн нүүрт заларч, олны хүндэтгэлийг хүлээж холливуудын од болсон ч хар тамхинд донтсоноосоо болж нэр хүндээ алдсан Линдсей Лохан муу зуршлаа орхижээ. Тэрбээр “MTV” сувагтай хамтран өөрийн гэсэн реалити шоутай болж байгаа юм байна. Уг шоугаар Лоханы өдөр тутмын амьдрал, хүсэл тэмүүлэл зэрэг сэтгэл татам чанарыг харуулах болно” хэмээн албаныхан өгүүлжээ.
Цэнгээний газруудаас салахаа больж, папарацичдыг баярлуулж явсан хатагтай алдсан нэр хүндээ сэргээхээр шийдсэн нь энэ бололтой.
Тэр 2008 онд өгсөн ярилцлагадаа “Би одоо огт өөр хүн болсон” гэж онцолж байсан байсан бол 2010 оны хоёрдугаар сард бас нэгэн хэвлэлд “Би уучилж боломгүй алдаа хийснээ мэдэж байна. Түүнээсээ суралцсан. Оюутан ахуй цагтаа бүгд л наргиж цэнгэдэг шүү дээ.
Харин миний үйлдэл бүр олны нүдэнд ил харагддагаараа бусдаас ялгаатай байгаа юм. Гэхдээ би энгийн хүмүүсийн коллежид сурахдаа амжуулдаг ажлаас 10 дахин илүүг амжуулж байна. Мэдээж үүгээрээ шалтаглан зугаацаж байгаа юм биш” гэсэн ярилцлага өгч байсан. Одоо л засрах нь дээ гэж бодсон хүмүүсийн итгэлийг алдаж, ярилцлага нийтлэгдсэнээс сар хүрэхгүй хугацаа өнгөрс ний дараа түүнийг шөнийн цэн гээний газраас халамцуу гарч яваа зураг шар сонинуудад нийтлэгдэж байв.