БНХАУ-ын томоохон эм үйлдвэрлэгч компани өөрсдийн зүрхний эмийг буцаан татаж эхэлжээ. Зежианг Хуахай эм зүй /ZHP/-н энэ бүтээгдэхүүнд цацраг туяаны идэвхтэй хорт хавдар үүсгэгч карцероген бодисын агууламжтай болохыг нь компаниас тогтоож холбогдох байгууллагуудад мэдэгджээ.
Тиймээс Валсартан гэх уг эмийг энэ сарын 16-нд АНУ-ын эмийн сангуудаас, долдугаар сарын 23-нд Хятад улсын нийт эмийн худалдааны зах зээлээс тус эмийг татан авсан байна. Хорт хавдар үүсгэгч карцероген бодис агуулсан эхний 2300 багцыг АНУ, Герман, Канад, Франц, Швед зэрэг 22 улс орноос татжээ. Өнгөрсөн жил ZHP эмийн үйлдвэрлэгч тус эмийг олон улс оронд худалдаалж 20 сая ам.долларын орлого олсон аж.
1 comment
МОНГОЛД ЭНЭ ЭМ ОРЖ ИРСЭН ҮҮ МХЕГ-ААС АСУУЖ БАЙНА