Монгол Улсын иргэн 50 настай Мөнхөө Төмөр-Эрдэнэ нь Улаан-Үдэд сураггүй алга болсноос хойш сар гаруй хугацаа өнгөрчээ. Тэрбээр энэ сарын 27-нд “амьд” гэдгээ цагдаагийн байгууллагад мэдэгдэхдээ найзындаа байна гэдгээ хэлжээ.
Мөнхөө нь зургадугаар сарын 26-ны орой Улаан-Үд дэх найзынхаа гэрээс гараад дэлгүүрээс архи авсан байна. Ингээд элэг нэгт монголчуудтайгаа таарсан аж. Нэгнийгээ харж хөөрсөн тэд архи ууж, согтуугаараа галт тэрэгний буудал орсон аж. Ингээд өглөө сэрхэд Мөнхөө танихгүй газар ирсэн гэдгээ мэджээ. Харин түүнтэй түүнтэй хамт явсан монголчууд нь аялалаа үргэлжүүлхээр явсан байна. Халаасны мөнгөгүй, пасспортгүй, орос хэлгүй Мөнхөө нь Эрхүү мужид өнөөх галт тэрэгнийхээ буудалд хэдэн өдрийг өнгөрүүлснийхээ дараа Улаан-Үд дэх найзындаа очихоор шийдсэн байна. Ингэхдээ Улаан-Үд хаана байдгийг мэдэхийн тулд төмөр зам дагаж, тосгоноос тосгон дамжин алхсан гэдгээ цагдаагийн байгууллагад мэдэгджээ. Түүнийг алхаж явах үед ямар нэгэн хүмүүс халдаж, бэртэж гэмтээгэгэгүй гэнэ. Найзындаа байгаа түүнийг ар гэрийхэн нь удахгүй ирж авах юм байна.
1 comment
Хөрш ахынхаа раа сайхан зугаалжээ. Болж л байна худлаа хэлж, хулгай хийсэн биш