Энэ сарын 14-18 ны өдрүүдэд орсон аадар борооны улмаас уулын ус бууж үерт Баян-Өлгий аймгийн Өлгий сумын долоон багаас нийтдээ 929 айл, 4500 гаруй иргэн өртөж 300 орчим өрх орон гэргүй болоод байгаа юм. Орон гэргүй болсон айлуудад тусламжийн гараа сунгасан хандив, аяны хүрээнд нийт 103 гаруй гэр цугласан байна. Үүнээс 40 гаруйг нь монгол өрхөд, 60 орчмыг нь какак иргэдэд олгожээ. Гэвч иргэд иргэд тусламжаар авсан гэрүүдээ зарж эхэлсэн гэх албан бус мэдээлэл байна. Шалгүй гэрийг 500 мянган төгрөгөөр зарсан тохиолдлууд эхнээсээ гарчээ. Энэ дагуу холбогдох албаны хүмүүс хяналт шалгалт хийж эхлээд байгаа аж. Хэрэв гэрээ зарсан нь тогтоогдвол хураавж авах, хариуцлага тооцох арга хэмжээ авах юм байна.
Онцгой комиссын энэ сарын 19-ний өдрийн хуралдаанаар Баян-Өлгий аймгийн Өлгий сумын үерийн гамшигт нэрвэгдэж орон гэргүй болсон иргэдэд улсын нөөцөөс таван ханатай 80 гэр, сэргээн босголтын ажилд зориулж бохир, цэвэр ус зөөвөрлөх машин, эмнэлгийн машин, дугуйт ачигч олгохоор шийдвэрлэсэн юм. Ингээд УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, аймгийн Засаг дарга А.Гылымхан, Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Д.Батсайхан нар төрөөс олгосон дээрх 80 гэрийн түлхүүрийг орон гэр нь үерт автсан иргэдэд гэрийн түлхүүр олгосон юм.
2 comments
Наад айлуудаа нүүлгээчээ жил болгон үер болоод л айлууд урсаад жил болгон бидний татварын мөнгөөр гэр авч өгөөд байх юм уу арга хэмжээ аваач хасгуудаа
КУРВА