Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр Баянхошуунд хоёр том ачааны тэрэг мөргөлдсөн ноцтой осол өнөө өглөө 11.00 цагийн үед гарлаа. Тоосго ачиж явсан том автомашин амбаар тээвэрлэсэн том тэрэг мөргөлдөж нэг нь замын хашлага руу унасан байна. Ослын үеэр хүний амь нас эрсдэж, эрүүл мэнд хохирсон эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд Замын цагдаагийн газраас ажлын хэсэг гарч шалгаж байгаа юм.