Гам барихгүй байхын гайг сүүлд амсдаг юм билээ гэж ихэнх хүмүүс ярьдаг. Аливаа эмчилгээний гол үр дүнг гам бариснаар мэдрэх боломжтой байдаг. Хүйтэн усанд хүрэхгүй, жиндэж даарахгүй, хүйтэн ус туулахгүй байх зэрэг нь зөвхөн танаас шалтгаалах юм. Гэхдээ үүнийг тунг нь тааруулах нь зүйтэй юм. Эмч мэргэжилтнүүдийн зөвлөснөөр дулаан хувцас өмсөөөд, хамаг хөдөлгөөнөө хорих нь гам биш аж. Зуны улиралд махан хоол бага хэрэглэж, цагаан идээ түлхүү хэрэглэж ойрын 14 хоногт усанд хүчтэй цохиулахгүй, тодорхой хэмжээгээр хүйтэн ус туулахгүй байх нь зүйтэй гэнэ. Хэрэв та рашаан сувилалд явах гэж байгаа бол дараах зүйлийг анхаарна уу. Үүнд,
- Бөөрний эмгэгтэй, хоол шингээхдээ тааруу хүмүүс халуун рашаанд орох нь илүү тохиромжтой. Ийм төрлийн өвчтэй бол хүйтэн рашаанд орвол бөөрний өвчин сэдрэх аюултай
- Элэг,цөс, зүрх, судас, үе мөч нь өвддөг хүмүүс хүйтэн рашаанд орвол зохилтой
- Жимс хэтрүүлэх идэж болохгүй
- Хоолыг хэтрүүлэн хэрэглэж болохгүй. Хорхог боодог, архи, айраг зэрэг хүнд төрлийн хоолноос татгалзаарай. Хөнгөн төрлийн хоол идээрэй
- Өлөн байж буюу өлсөж болохгүй. Ингэхдээ ямааны мах, будаа, үр тариа төрлийн зүйл идэхгүй байхыг хичээгээрэй. Сэрүүн чанарт багтдаг эдгээр хүнснээс татгалзсан тохиолдолд эмчилгээ илүү үр дүнтэй байдаг юм байна.